НӨАТ-ын азтангууд тодорчээ
2019/03/18

НӨАТ-ын урамшууллын 2019 оны хоёрдугаар сарын сугалааны тохирол өчигдөр явагдаж   2019 оны хоёрдугаар сарын 1-28-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтуудыг хамруулав. 

Хамгийн бага буюу сугалааны сүүлийн гурван орон таарсан хэрэглэгчид 30,000 төгрөг хожих бол дөрвөн орон таарсан хэрэглэгчид шууд 100,000 төгрөг хожих эрх авна. Хэрэв таван орон таарвал 1.0 сая, зургаан орон 5.0 сая, долоон орон 10.0 сая, найман орон таарвал 50.0 сая төгрөг хожих юм.

Энэ удаагийн тохирлоор:

30 мянган төгрөгийн азтан 18,672

100 мянган төгрөгийн азтан 2,084

1.0 сая төгрөгийн азтан 189

5.0 сая төгрөгийн азтан 17

10.0 сая төгрөгийн азтан 1 тодорлоо

Харин супер шагналын дугаар 20791539 байсан болов 60 сая төгрөгийн азтан тодроогүй байна

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404