Боловсролын яамны санаагүй ажлыг сурагчид санаачлан хийжээ
2019/03/15

Улаанбаатар дахь Америк сургуулийн сурагчид болох  А.Энх-Ингүүн, Ц.Хүслэн, Э.Мишээл, Д.Цэцэнбилэг нар “Зургаадай” хэмээх баг байгуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандсан, сайн үйлсийн аяныг эхлүүлжээ. Тэрээр өөрсдийн санаачлагаар харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан ном хэвлүүлэн бэлэглэсэн бөгөөд энэ нь тэдний эхний төсөл гэнэ. “Хүний таван мэдрэхүй дээр зөн совинг нэмэн зургаа гэж тооцдог. Гэтэл  хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд энэ мэдрэхүйн аль нэг нь хүндрэлтэй байдаг учир түүнийг нь нөхөж өгье, эерэг байдлыг бий болгох үүднээс “Зургаадай” хэмээх нэрийг багтаа өгсөн гэж тэд тайлбарлажээ. 

Харааны бэрхшээлтэй иргэд зам хөндлөн гарахад хөгжингүй орнуудынх шиг хонх дуугарч дуут дохио өгдөг байгаасай, автобусанд суухад нь тэдэнд зориулсан налуу шат байдаг байгаасай гэж тэд мөрөөддөг гэнэ.

Харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан унших ном хомс байдаг учир тэдэнд  зориулан үлгэрийн номыг барейль үсгээр хэвлүүлэн бэлэглэжээ.  Хүүхдэд зориулсан зохиолын 26 номыг барейль үсгээр хэвлүүлэн 116 дугаар тусгай сургуульд хандивлаж, ертөнцийг харах боломжгүйхүүхдүүдэд номоор дамжуулан багахан ч болов гэрэл гэгээ өгөхийг хүссэн тэдэнд тус сургуулийнхан төдийгүй олон нийт талархаж байна.  

Тэдний дараагийн төсөл ном бичих. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ямар бэрхшээл зовлон байдаг вэ, хэрхэн шийдэгдээсэй гэж хүсч байгааг энэхүү номоороо хүргэх юм. Ингэхдээ тэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй биечлэн уулзаж ярилцан, тэдний өдөр тутмын хийдэг зүйлс, нийгэмд тэдэнд хэрэгцээтэй зүйл юу байна вэ, тэдэнд ямар бэрхшээл тулгардаг зэргийг асууж ярилцлага авч, ном болгон олонд хүргэх юм байна

 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404