Л.Өлзийтөгс зохиолыг нь өөрчлөн найруулсанд бухимджээ
2019/03/14

Зохиолч, яруу найрагч Л.Өлзийтөгс "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагадаа “Н.Наранбаатар найруулагч нийгэмд хэлэх гэсэн үгээ миний бичсэн үг мэтээр хэтэртлээ нэмсэн нь шударга бус санагдлаа. Л.Өлзийтөгсийн зохиол гээд л зар сурталчилгаа яваад байх юм. Үнэндээ миний зохиол биш байна... ” гээд  зохиолынх нь нэрийг “Бүсгүйн зурвас” болгож өөрчилсөн нь ч таалагдаагүй гэдгээ ярьжээ.   Зохиолч, яруу найрагч Л.Өлзийтөгсийн “Ярилцлага” нэртэй жүжгийг Драмын театр шинэ бүтээлээрээ өлгийдөн авч, гуравдугаар сарын 1-нд нээлтээ хийсэн. Жүжгийн ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар ажилласан. Эх жүжгийн зохиол “Ярилцлага” нэртэй ч тайзан дээр амилахдаа “Бүсгүйн зурвас” болж өөрчлөгдөн, зохиолд байхгүй олон үзэгдэл, үйл явдал болон дүрүүд нэмэгдсэнээс зохиолч бүсгүй ийн бухимдсан аж.

  

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404