Димаш шоуг орхижээ
2019/03/14

Дэлхийн авьяастан шалгаруулах "The World's Best" шоунд оролцож байгаа Казахстаны дуучин Димаш Кудайбергенов финалын шатны өмнө тус шоуг орхиж байгаагаа зарлалаа. Өнөөдөр өглөө тус шоуны ээлжит шат дэлгэцээр цацагдсан бөгөөд Димаш үзүүлбэрийнхээ дараа шүүгчдэд хандан, “Хүүхдүүдтэй өрсөлдмөөргүй байна” гэж хэлжээ.

Шүүгч нар Димашийн шийдвэрт тун дургүйцэж, зарим нь уурласан. Рю Пол “Чи манай уралдааныг хүндэтгэхгүй байна. Бид дэлхийн авьяастныг тодруулах гэж энд ирсэн. Чи анхнаасаа юунд оролцож байгаагаа мэдэж байсан шүү дээ” гэж хэлсэн байна. Димаш “Та бүхний өмнө дуулах нь нэр төрийн хэрэг байлаа. Би амин хувиа бодоод ийм шийдвэр гаргасан юм биш. Та бүхэн дараа нь ойлгох байх” гэж хариулжээ. Ийнхүү Казахстаны Данэлия Тулешова, Энэтхэгийн Лидиан Надхасварам гэсэн 2 хүүхэд финалын шатанд үлдэх болж байгаа юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404