Дунд сургуулийн сурагчид руу халдаж гал нээжээ
2019/03/14

Бразилийн өмнөд хэсэг дэх нэгэн дунд сургуульд буутай хоёр этгээд халдлага үйлджээ. Зэвсэгт халдлагын улмаас найман хүн амиа алдаж, 10 хүн шархадсан байна. Амиа алдагсдын зургаа нь хүүхэд бол үлдсэн гурав нь сургуулийн ажилчид байжээ. Мөн эмнэлэгт хүргэгдээд буй зарим хохирогчдын биеийн байдал муу байгаа гэнэ. 

Галт зэвсгээр зэвсэглэсэн хоёр этгээд хичээлийн завсарлагаанаар сургууль руу нэвтэрч, сургуулийн захирлыг эхэлж буудаад дараа нь сурагчид руу гал нээжээ. Цагдаа нарыг ирэхээс урьтаж, халдлага үйлдсэн этгээдүүд амиа егүүтгэсэн байна. 

 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404