Ким Чен Намыг алсан гэх Индонезийн эмэгтэйг суллаж, Вьетнам эмэгтэйг суллахаас татгалзжээ
11 өдрийн өмнө

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны эцэг нэгт ах Ким Чен Намын аллагатай холбогдуулан Индонез, Тайландын иргэнийг баривчлагдаад байна. Харин өмнө нь аллага үйлдсэн хэмээн буруутгагдаж, өнгөрсөн хугацаанд шоронд суусан Индонезийн иргэн Сити Айсяг өнгөрөгч амралтын өдөр сулласан бөгөөд тэрээр  нутагтаа очсон ажээ.

Тэгвэл аллагыг гардан үйлдэж, даавуунд шингээсэн хортой бодисоор Ким Чен Намыг хордуулсан хэмээн буруутгагдаж буй гол сэжигтэн Доан Тхи Хуонгийг суллахгүй гэж Малайзын шүүхээс мэдээлэв.

Уг шийдвэрт сэтгэл дундуур буйгаа сэжигтний өмгөөлөгч мэдэгдэж, хэвлэлийнхэн "Сити Айсяг сулласан бол манай үйлчлүүлэгчийг ч бас суллах ёстой. Тэд шударга бус хандлаа. Тиймээс нэн даруй үйлчлүүлэгчийг минь сулла. Шүүхийн шийдвэрт сэтгэл дундуур байна" гэж хэлжээ.

Малайзын тал "Доан Тхи Хуонгийг гол сэжигтэн хэмээн үзэж буй учир суллах нь учир дутагдалтай" гэлээ.  Аллагын сэжигтнээр татагдаад буй бүсгүйчүүд шүүхийн үеэр "Бид телевизийн шоунд оролцож байна гэж бодсон" гэж мэдэгджээ.

 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404