Нүүрс тээврийн жолооч шатсан хэрэг дахин гарлаа
2019/03/14

Нүүрс тээврийн жолооч машиндаа шатсан хэрэг дахин гарлаа. Тавантолгой компанийн нүүрс тээвэр хийдэг залуу Цагаан хадны нүүрс ачиж буулгах талбайд кабиндаа шатаж нас баржээ. Өчигдөр гарсан эл хэргийн талаарх эцсийн дүгнэлт хараахан гараагүй байгаа ч кабин дотроо ашигладаг халуун тогооноос гал авалцсан гэж үзэж байгаа аж. Нас барсан жолооч Эрдэнэс Тавантолгойн нүүрсийг тээвэрлэдэг Сань-Хэ гэх хятад компанид ажилладаг байсан гэх мэдээлэл байна.

Өмнө нь мөн л Эрдэнэс Тавантолгойн гэрээт тээвэрлэгч компанид ажилладаг залуу кабиндаа шатаж, эмнэлэгт хүргэгдээд, харамсалтайгаар нас барсан. Нүүрс тээврийн компаниуд нийгмийн даатгал, ослын даатгал, бичиг баримтын бүрдэл асар муу байдгаас ийм хэргүүдэд тээвэрлүүлэгч, тээвэрлэгч хоёр компанийн аль нь ч хариуцлага хүлээхгүй байгаа бөгөөд дээрх тохиолдолд жолооч нарын эрхийг хамгаалж, компаниудаас нөхөн төлбөр авдаг зохицуулалт бий болгох шаардлага байгааг жолооч нар ярьж байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404