АН-ын гишүүд С.Эрдэнэд хариуцлага тооцож намаа цэвэрлэхийг уриалжээ
11 өдрийн өмнө

АН-ын залуу гишүүд мэдээлэл хийж, АН-ын дарга С.Эрдэнэ, бүлгийн дарга Д.Эрдэнэбат нарт хариуцлага тооцохыг уриалжээ. Тэрээр 60 тэрбумын бүлэглэлийг байнга хамгаалж,  М.Энхболдыг огцруулахад хамгаалсан санал өгснийг АН-ын жирийн гишүүд эсэргүүцэж байгаа гэлээ.

Тэд уриалгадаа АН-ын өнөөгийн удирдлагууд шударга ёсны тэмцлийг санаатайгаар эсэргүүцэж,  Монголын ард түмний өмчийг булаасан бүлэглэлийг улайран хамгаалснаар ард түмний итгэлийг алдаж, намын рейтинг түүхэнд байгаагүй доод түвшинд хүрлээ.

...АН дахь МАНАН мафийн хамсаатангуудтай хариуцлага тооцох цаг болсон. АН-ын удирдлагууд болох С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нар хэлсэн үг, хийсэн үйлдлээрээ өөрсдийгөө МАНАН мафийн хамсаатан гэдгээ баталсан.

С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нар УИХ дахь намын бүлгээ удирдлагаар хангаж чадахгүйн дээр МАНАН мафийн эрх ашгийг бүлгийн гишүүдэд тулгаснаар парламентын тогтолцоог үгүй хийлээ. Ингэснээр манай намын нэр хүнд 60 тэрбум, ЖДҮ-тэй нэр холбогдсон МАН-аас дор орлоо. Шударга ёс ярьж, эрүүлээр шүүмжилсэн гишүүдээ намаас хөө, АН-д нэг хүний дарангуйлал тогтоод  байна.

Тиймээс С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нарт хариуцлага тооцож, намаа цэвэрлэхийг гишүүд дэмжигчдэдээ уриаллаа.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404