Р.Эрдэнэбүрэнг цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээжээ
2019/03/14

Авлигатай тэмцэх газраас Р.Эрдэнэбүрэнг 2016 оны дөрөвдүгээр сард хөрөнгө орлогоо их хэмжээгээр нэмэгдсэнийг хууль ёсны болохыг тайлбарлаж чадаагүй гэсэн үндэслэлээр шалгаж эхэлсэн байна. Тодруулбал, 380 сая төгрөгөөр орон сууц худалдан авснаа үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй гэж үзсэн аж. Р.Эрдэнэбүрэн нь уг орон сууцыг авахдаа дүүгийнхээ орон сууцыг худалдсан, хувиараа бусдад мөнгө зээлсний төлбөр, найз Ж.Гантөгсөөс мөнгө зээлж байр авсан” гэх зэргээр тайлбарлаж байжээ. Гэвч Ж.Гантөгс нь би мөнгө зээлээгүй” гэх тайлбар хийж байснаа сүүлдээ “зээлүүлсэн” гэж мэдүүлгээ өөрчилжээ. Улмаар энэ хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд гэмт хэргийн шинж тогтоогдсонгүй гэж үзэн, хэрэгсэхгүй болгожээ. Давж заалдах шатны шүүх хурлаас мөн анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр баталсан бол Улсын дээд шүүх мөн үндэслэлтэй хэмээн үзсэн байна. Харин Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх хуралдаан өчигдөр  болж, Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Р.Эрдэнэбүрэнд холбогдох хэргийг хянан хэлэлцээд, цагаатгасан шийдвэрийг нь хэвээр баталжээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404