АНУ-д"Boeing 737 Max" онгоцны бүх нислэгүүд цуцлагджээ.
2019/03/14

Boeing 737 Max 8” загварын хоёр онгоц 5 сарын дотор төстэй байдлаар осолдож 350 орчим хүний амь нас эрсдээд байгаа. Тиймээс уг хөлгийг үйлчилгээнээс түр хугацаагаар хасах шийдвэрийг дэлхийн ихэнх улс орнууд гаргасан ч үйлдвэрлэгч АНУ-ын Холбооны нисэхийн удирдах газраас /FAA/ “Boeing 737 Max 8” онгоцыг үйлчилгээндээ хэвийн ашиглана, онгоцонд ямар нэгэн асуудал байхгүй гэсэн байр сууриа хадгалсаар байсан юм. Харин өчигдөр  АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн улсад нисэж буй бүх "Boeing 737 Max" загварын онгоцнуудыг яаралтай газардуулах шийдвэр гаргасан байна. Тэрбээр өөрийн гэнэтийн шийдвэрээ “Америкийн ард түмний төлөө, цаашлаад бүх хүмүүсийн аюулгүй байдал нэгдүгээрт байх учиртай” хэмээн тайлбарлажээ. Энэхүү шийдвэрийн улмаас маш олон төлөвлөгөөт нислэгүүд цуцлагдаад байгаа аж.

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404