Голомтот халдварт өвчнүүдээс сэргийлэх талаар сургаж байна
2019/03/14

Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төвтэй хамтран байгалийн голомтот, зоонозын халдварт өвчний улиралчлал эхэлж байгаатай холбогдуулан эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ, зоонозын халдварт өвчний халдварын хяналт сэргийлэлтийн заавар, голомтын хариу арга хэмжээний талаар гуравдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тавдугаар сарын 22-ний хооронд гурван удаагийн давтамжтайгаар харьяа эрүүл мэндийн байгууллагын эмч мэргэжилтнүүдэд уулзалт, сургалтыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Энэ хүрээнд эхний ээлжийн дүүрэгчилсэн сургалтыг галзуу, хачиг, бэтэг өвчний хяналт сэргийлэлт сэдвээр гуравдугаар сарын 10-наас 13-ны хооронд зохион байгуулж, 62 эмч, мэргэжилтнийг хамруулжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404