Олон улсын цирк Монголын манежнаа
2019/03/13

Жил бүрийн хавар Монголын Үндэсний Цирк дэлхийн өнцөг булан бүрээс шилдэг циркийн үзүүлбэрүүдийг эх орондоо урьж авчирдаг. Тэгвэл энэ жилийн хувьд Олон улсын циркийн тоглолт 3-р сарын 23-ны өдрөөс эхлэх гэнэ. Тус тоглолтонд Орос, Франц, Украин, Киргиз, Польш зэрэг орны төлөөллүүд хүрэлцэн ирэхэд бэлэн болжээ. Жүжигчдийн хувьд олон улсын циркийн наадмын шагналт, тэргүүн байрын уран бүтээлчид байгаагаараа онцлог аж. Үзэгч хүүхдүүдэд хамгийн их таалагдах үзүүлбэр нь сургуультай пудль нохой, эр зоригт морьтон залуусын тоглолт байх бол үзэгчдийг хөгжөөн баясгах алиалагчид энэ удаа жинхэнэ мэт цагаан баавгайтай хамтран тоглох нь. Гадны уран бүтээлчдээс гадна Монголын циркийн сор болсон үзүүлбэрүүд ч тоглох бөгөөд шидэх банзнаас үсрэгчид, хүч тамирын гайхамшиг, уран нугаралт зэрэг монголын брэнд үзүүлбэрүүд эдгээр өдрүүдэд үзэгчдийг алмайруулахаар хэдийнээ бэлтгэл сургуулилтандаа орцгоожээ. Тоглолтын тасалбар сар гаруйн өмнөөс зарагдаж эхэлсэн болоод ч тэр үү суудлын тоо цөөхөн үлдсэн бололтой. Дугуй циркийн манежнаа амилах гайхамшиг амралтын өдрүүдээр тоглохоор хуваарь гарсан, тасалбар нь эрэлт ихтэй байгаа бөгөөд гэр бүлээрээ заавал амжиж үзэхийг зөвлөж байна.

Тоглолтын тасалбар онлайнаар худалдан авах:   https://www.ticket.mn/event/648/

Тасалбарыг үнэгүй хүргүүлэх: 19001950, 19001800

Циркийн билетийн касс өдөр бүр 10:00 – 20:00 цаг

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404