Вакцинд хамрагдаагүй хүүхдүүд улаанбурханаар өвдөх эрсдэл өндөртэй
2019/03/13

Улаанбурхан өвчнөөр товлолт вакцинд хамрагдаагүй хүүхдүүд өвдөх эрсдэл өндөртэй. Өнөөдрийн байдлаар улаанбурхан өвчний хоёр тохиолдол лабораторийн шинжилгээгээр баталгаажаад байна.

Анхны тохиолдол Өмнөговь аймагт бүртгэгдсэн. "Оюутолгой" компанид ажилладаг 39 настай энэтхэг залуу гадаад улсаас зөөвөрлөж ирсэн. Харин хоёр дахь тохиолдлоор Говьсүмбэр аймгийн дунд сургуулийн сурагч, 13 настай хүү бүртгэгджээ. Энэ өвчин нь амьсгалын замаар халдварладаг учир бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, улаанбурханы дархлаа тогтоогүй насныхан өвчлөх эрсдэлт өндөртэйг Халдварт өвчний судлалын үндэсний төвөөс анхаарууллаа.

ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний эмч н.Ууганчимэг өвчний шинж тэмдэг, эрсдлийн талаар мэдээлэл хүргэлээ. Улаанбурхан өвчин манай улсад өмнө нь 2015-2016 он дамжин хоёр жилийн хугацаанд дэгдсэн. Энэ үеэр 52 мянга гаруй хүн өвчилж, 100 гаруй нялхас нас барж байсан харамсалтай тоо баримт бий. Иймд бага насны хүүхдээ товлолт вакцинд хамруулах, дархлаа тогтоогүй насанд хүрэгсэд сайн дураар 2 тунт вакцин хийлгэхийг зөвлөлөө.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404