АНУ Венесуэлээс дипломатуудаа татна
2019/03/13

АНУ Венесуэлийн нийслэл Каракас хот дахь АНУ-ын Элчин сайдын яаманд ажиллаж буй ажилтнуудаа эргүүлэн татахаар болжээ. Учир нь өнгөрөгч долоо хоногт Венесэулийн хамгийн том цахилгаан станцад саатал гарч, улс орон даяар тоггүй өдрүүдийг өнгөрүүлж байгаа бөгөөд Мадуро үүнд АНУ-ыг буруутгаж, террорист ажиллагаа хэмээн мэдэгдээд байгаа юм. Өнгөрсөн нэгдүгээр сарын 23-нд Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо өөрийгөө тус улсын түр Ерөнхийлөгч хэмээн зарлаж, тус улс хоёр хуваагдан улс төрийн үймээн дэгдээд байгаа юм. АНУ тэргүүтэй барууны улс орнууд Хуан Гуайдог тус улсын албан ёсны Ерөнхийлөгчөөр хүлээн зөвшөөрөөд байгаа юм.  

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404