Ө.Энхтүвшин: Онцгойгийнхны нэр хүнд их өндөр байдаг
2019/03/13

"ЭКО АЛТАН ЗААМАР" компанийн уурхайн нурангид 9 өдрийн турш ажилласан ОБЕГ-ын албан хаагчдыг Шадар сайд Ө.Энхтүвшин хүлээн авч уулзлаа. Албан хаагчдын тал хувь нь Архангай аймагт үүрэг биeлүүлэхээр явсан учир Шадар сайдтай уулзахаар 18 алба хаагч хүрэлцэн иржээ.

 "Та бүхэн сайн ажиллалаа. Өргөсөн тангарагтаа үнэнч ажиллалаа. Онцгойгийнхон яаж ажиллах ёстой вэ гэдгийг үлгэрлэн үзүүллээ. Гал, ус, зуд тархалт, салхи шуурга, өвчин дэгдэлт, ган гачиг бүх зүйлд ч та бүхэн нэн тэргүүнд явж байдаг. Ийм гавъяа байгуулсан учраас та бүхний нэр хүнд ард түмний дунд их өндөр бий. Төрийн байгууллагыг иргэд шүүмжилдэг ч онцгойгийнхны нэр хүнд их өндөр байдаг. Энэ нэр төрөө үргэлж хадгалж яваарай. ЭКО АЛТАН ЗААМАР-ын осол хоёрдугаар сарын 28-нд гарсан. 10 дахь хоногтоо сүүлийн хүний цогцсыг олсон. Би эрэн хайх ажиллагаа явуулж байгаа газар өөрийн биеэр очиж, та бүхнийг ямар хүнд нөхцөлд яаж ажиллаж байгааг харсан. Мөсөн доогуур усан дотор л ажиллаж байна. Мөн хана нурах маш их эрсдэлтэй байсан. Гэтэл та бүхэн үнэхээр ажлаа нэн тэргүүнд тавин ажиллаж байсан чинь бахархал төрүүлж байсан" хэмээн Шадар сайд Ө.Энхтүвшин хэлжээ. 

Тэрээр хувцас хэрэглэл, техник машин, аврах хэрэгслийг сайжруулах шаардлагатай байгааг хэлж энэ асуудалд Засгийн газар онцгой анхаарна гэв

ОБЕГ  ослын үеэр ажилласан аврагчдыг шагнуулах хүсэлтээ Шадар сайдад өгсөн тэрээр Шадар сайд Ө.Энхтүвшин  уг хүсэлтийг уулзалтын дараа Ерөнхийлөгчид өгнө гэлээ.

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404