Израилийн топ улстөрчдийн дунд хуруутай сурталчилгаа
2019/03/13

Сар хүрэхгүй хугацааны дараа Израил улсын парламентын ээлжит сонгууль болно. Улс төрийн намууд  сонгуулийн сурталчилгаагаа идэвхтэй хийж гудамж талбайгаар сурталчилгааны хуудсууд дүүрсэн аж.  Гэтэл сүүлийн хэдэн өдөр Израил улсын гудамж талбайд тус улсын топ улстөрчдийн дунд хуруугаа “гозойлгосон” зураг бүхий зурагт самбаруудыг байрлуулжээ.

“Танд дунд хуруугаа гаргадаг улстөрчдийг дахин битгий сонго” гэсэн тайлбартай уг самбарууд нь шинээр байгуулагдсан “Яшар” намын хийсэн зүйл гэнэ. Зурагт самбар дээр тус улсын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху тэргүүтэй нөлөө бүхий хэд хэдэн улстөрчдийн зураг байгаа юм. “Яшар” нам Израилийн томоохон хот дүүргүүдийн хөл хөдөлгөөн ихтэй гудамж талбайд нийт 400 орчим зурагт самбарыг байрлуулжээ. “Дунд хуруу” компанит ажил цаашид ч давалгаалан үргэлжлэх болно гэж тэд мэдэгджээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404