Өсвөрийн тамирчин Г.Энэрэл түүхэн амжилт үзүүллээ
12 өдрийн өмнө

Лас-Вегас хотод зохион байгуулж буй өсвөр үеийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 50 орны 13-17 насны 200 гаруй өсвөрийн тамирчин өрсөлдөж байна. 

71 кг-ын жинд Гомбосүрэнгийн Энэрэл Түлхэлттэй өргөлтийн төрөлд Монголын тамирчин Гомбосүрэнгийн Энэрэл  105 кг өргөж хүрэл медаль хүртжээ. Тэрээр өсвөр үеийн ДАШТ-ээс медаль хүртсэн Монгол Улсын анхны туйванч боллоо. 

Г.Энэрэл огцомоор 77 кг, түлхэлтээр 105 кг өргөж, нийлбэр дүнгээр 182 кг-аар зургадугаар байрт орлоо. Энэ жинд нийт 13 тамирчин өрсөлдөж, Мексик, АНУ, Перугийн тамирчид медальт байранд шалгарсан байна. Г.Энэрэлийн хувьд нийлбэр дүнгийн үзүүлэлтээр зургадугаар байрт орсон байна. Уг тэмцээнд Монголоос 2 тамирчин оролцож байгаа бөгөөд 59 кг-ийн жинд Б.Хонгорзул шагналт тавдугаар байр эзэллээ. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404