Нийтийн тээврүүд бүрэн камержина
2019/03/13

Халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийтийн тээвэрт үйлдэгдэж байгаа гэмт хэргийн гаралтыг бууруулахзорилгоор нийтийн тээврийн хяналтын камерыг бүрэн ажиллагаанд оруулахаар болж байна. Энэ асуудлаар “Нийтийн тээвэрт үйлдэгдэж байгаа халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт зөвлөгөөнийг НЦГ-ын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс зохион байгуулсан юм.

Зөвлөгөөнд Нийслэлийн тээврийн газар, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл, “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн захирлууд оролцож, нийтийн тээвэрт үйлдэгдэж байгаа халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг том оврын автобуснуудын хяналтын камерыг бүрэн ажиллагаанд оруулах чиглэлээр санал солилцжээ. Зөвлөгөөний үр дүнд “Улааанбаатар Смарт карт" ХХК-иас нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг бүх автобусны хяналтын камерыг 2019 оны зургадугаар сарын 1-ний дотор бүрэн ажиллагаанд оруулахаар болсон юм.

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404