Ч.Чамин-Эрдэнийн гэрч амиа хорлосон нь үнэн үү
2019/03/13

Ч.Чамин-Эрдэнэ агсны үхлийн хэргийн гэрч гэгдээд байсан Г.Улсболд гэх залуу нас барсан талаар Цэнхэр үс Цэрэн цахим хуудсаараа мэдээлсэн нь олон нийтийн сүлжээнд өргөн тархаж хэргийн талаар иргэд дахин сөхөж элдэв таамаг дэвшүүлэн ярих болсон.

Гэвч Г.Улсболд нь энэ хэрэгтэй холбоогүйгээр нас барсан тэрээр хоёрдугаар сарын 27-ны өдөр өөрийн амийг егүүтгэсэн болохыг урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа гэнэ. Тодруулбал, талийгаач Г.Улсболд нь өөрийн амьдардаг байрны ариун цэврийн өрөөнд өөрийгөө зүсч амиа хорлосон байжээ. Хэргийн газраас, 0.33 хэмжээтэй архины шил болон улаан өнгийн иштэй хутга эд мөрийн баримтаар хураан авсан бөгөөд хэргийг харьяаллын дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна. Талийгаач Г.Улсболдын ар гэрийнхний зүгээс түүнийг Ч.Чамин-Эрдэнийн хэрэгтэй огт хамааралгүй гэдгийг хэлж байгаа ба нас барсан хүний нэрийг барьж олон нийтэд ташаа мэдээлэл хүргэж байгаа нэр бүхий хүмүүсийг цагдаагийн байгууллагад шалгуулахаар хүсэлт гаргаад байгаа аж. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404