Ч.Сайханбилигийн Засгийн газрынхан АТГ-д дуудагдаж эхэлжээ
2019/03/13

Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг хууль бусаар эзэмшсэн хэмээн “Монголиан коппер корпорэйшн” компанийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин, Худалдаа хөгжлийн банкны удирдлагууд болох Д.Эрдэнэбилэг, О.Орхон нарыг хууль хяналтынхан шалгаж байгаа. Тэднийг "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг төрийн мөнгөөр худалдан авч, мөнгө угаасан хэмээн буруутгаж буй юм. Тэгвэл энэ хэрэгтэй холбогдуулан "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг “Монголиан коппер корпорэйшн” компанид шилжүүлэх шийдвэр гаргасан Засгийн газрын хуралдаанд оролцсон сайдуудаас АТГ тайлбар авч эхэлжээ. 

Нууцаас гаргасан хуралдааны тэмдэглэлд, "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг “Монголиан коппер корпорэйшн” компанид шилжүүлэх Засгийн газрын хуралдаан 2016 оны зургадугаар сарын 9, 13-ны өдөр болсон бөгөөд тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Шадар сайдаар ажиллаж байсан Ц.Оюунбаатар, Монгол Улсын сайд М.Энхсайхан, Засгийн газрын гишүүд болох Б.Болор, Ц.Цолмон, Л.Гантөмөр, Р.Жигжид, Г.Баярсайхан, Р.Бурмаа, Д.Зоригт, С.Ламбаа нар оролцсон байдаг байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404