928 нэгжийг ердөө 42,5 тэрбум ₮-өөр өөрсдөдөө хувьчилжээ
2019/03/12

“Өчигдрийг мартвал өнөөдрийг байгуулж чадахгүй. Өнөөдрийг байгуулж чадахгүй бол маргаашийг удирдаж авч явж чадахгүй”  гэдэг үг бий. 

АХ эвслийнхэн төрийн эрх барьж, төрийн өмчүүд луйврын сүлжээгээр орсон тэр жилүүдийг монголчууд мартах учиргүй.  Төрд ажиллаж үзээгүй баахан залууст төрийн эрх атгуулчихсан нь  монголчуудын хувьд хар бараан түүх болон үлджээ. АХ эвслийнхэн  төрийн өмчид хэтэрхий хүйтэн ширүүн гараар хандсан.

  1. Зоос гоёл
  2. Бороогийн алтны үйлдвэр
  3. Улаанбаатар барилга трест
  4. Дарханы цементийн үйлдвэр 
  5. Байшин үйлдвэрлэх комбинат
  6. Дэвшил САА
  7. Бөөний худалдааны нэгдэл
  8. Хар тарвагатайн уурхай
  9. Спирт бал бурам
  10. Шороон орд үйлдвэрийн газар
  11. Хайлаастын алтны орд

гээд нийт  75 том аж ахуйн нэгжийг  тэд ердөө 17,6 тэрбум төгрөгөөр өөрсдөдөө хувьчилж авсан байлаа.  Шинэ Засгийн газар байгуулагдсаны дараа шинэ Төрийн өмчийн хороо тэдэнд өмчөө хэрхэн үнэгүйдүүлэхгүйгээр хувьчилж болдгийг харуулж, Худалдаа хөгжлийн банк, Хаан банк хоёрыг 21 тэрбумаар хувьчилсан байдаг.  Асар их ялгаа.  75 өмчийг  17,6 тэрбумаар,  харин 2-ыг 21 тэрбумаар...  Тийм ч учраас “ард түмний өмчөөр тоглуулъя гэвэл Ардчилсан эвслийнхэнд төр бариул” гэсэн үг тухайн үед гарсан байдаг аж.

Тэд зогссонгүй. Худалдаа хангамж, нийтийн хоол хүнс, хөдөө аж ахуй, алт, тээвэр, барилга, бөөний худалдаа гээд Монгол орны аль өөдтэй өнгөтэй 685 аж ахуйн нэгж, 243 үл хөдлөх хөрөнгө  болох нийт 928 нэгжийг ердөө 42,5 тэрбум төгрөгөөр хувьчилжээ. 

Улсын хөрөнгө бүх сувгаар үрэгдэж, луйварчид хэтэрхий даварч байсан тэр хар өдрүүдийг МАХН-ын 25 гишүүн  арай ядан хазаарлаж байсан гэдэг. 1992 оны эцэст улс орон яуурч, Хонгконгод хийлгэсэн мөнгөн дэвсгэртийнхээ төлбөрийг ч төлж чадахгүйд хүрч байхад АХ эвслийнхэн мөнгөөр бөөлжиж, өмч хувьчлалын марафонд галзуурч байлаа.

Уяаг нь уртхан тавьбал улс орноо ч худалдахад бэлэн луйварчдын зарим үйлдэл хэрэгжиж амжилгүй  баригдсан нь ч бий. Монголын ард түмний 70 жил барьж байгуулсан 70 гаруй барилгын жагсаалтыг гаргажээ. Төд удалгүй тэдний  шунаг санаа тэдгээр барилгуудыг өмчилж авахаар бэлтгэл базааж эхэлжээ.  Нийт 2 тэрбумын үнэлгээтэй барилгуудыг ердөө 400 саяар 15-хан  хүнд өгөхөөр зэхэж байсныг шинэ Засгийн газар таслан зогсоосон байдаг. 

Тэдний галзуурал тийнхүү улсын олон өмчийг сүйтгэж, эдийн засгийн өсөлтийг 8 жилээр ухрааж, нийт  137 тэрбумын өр,  ажилгүй тэнэмэл 221 мянган хүн, траншейнээр гэр хийдэг  3000 хүүхдийг  П.Жасрайн Засгийн газарт  хүлээлгэн өгчээ. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 3 сэтгэгдэл
Д Рахман45.64.145.164
Ардчилал гэдэг байсан Чинь *нууд тэнд байжээ
2019/03/13
Zorigt66.181.179.247
Zovhon z.enkhboldiin hiisen ajil odoo dahin shalgaj gargaj ireh hetegtei....
2019/03/16
Zorigt66.181.179.247
Zovhon z.enkhboldiin hiisen ajil odoo dahin shalgaj gargaj ireh hetegtei....
2019/03/16
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404