Зургаан настай хүүхдийн бие бялдрын онцлог
2019/03/12
- Гадна төрх бие галбир, яс булчингийн хөгжилт өөхөн эд хуримтлагдах байдлаар эрэгтэй эмэгтэй хүүхдүүд бие биенээсээ ялгаатай байдаг. Бие бялдрын зөв галбиртай хүүхдүүд толгой өргөсөн, цээж ялимгүй түхэгэр, нуруу цэх, гуалиг байдаг.
- Хүүхдийн яс булчингийн систем гүйцэд хөгжөөгүй үед удаан хугацаагаар хөдөлгөөнгүй байх, буруу сууж, зогсох, буруу хөдөлгөөний улмаас амархан биеийн галбирт өөрчлөлт орно. Энэ нь хүүхдийн уушиг, элэг зүрх, ходоод гэдэс зэрэг дотор эрхтэний үйл ажиллагаанд гаж нөлөө үзүүлж, эрүүл мэндэд муугаар нөлөөлнө.
- Мөн бөгтөр болох нуруугаар хавтгай, тэгш биш болох, дал ёрдойх, гэдсээр урагш түрэх, зогсоход өвдгөөр суунги болох шинж тэмдэг ажиглагдвал эмчид үзүүлбэл цаг алдалгүй засагдана.
- Нурууны болон хэвлийн булчин сул хөгжсөн байдаг тул ачаа өргөх, хүнд зүйл үүрэх, баруун, зүүн мөрөндөө юм үүрэх зэрэг нь тэдний биеийн галбирыг буруу хөгжүүлнэ.
- Зургаан настай хүүхдийн биеийн жингийн 25 хувийг булчин эзэлдэг. Хөлийн булчин эрчимтэй хөгжиж эхэлдэг тул гүйх, үсрэх чадвар нь сайжирдаг.
- Зургаан настай хүүхдийн артерийн судасны лугшилтын тоо хэвийн тайван үед минутад 80-90 удаа цохилж байдаг.
- Тэдний цусан дахь элементүүдийн агуулга, тооны болон чанарын үзүүлэлт сайжирсан байх бөгөөд цаашид идэвхтэй хөгжих физиологийн нөхцөлийг бүрдүүлсэн байдаг.
- Амьсгалаа гүн авах боловч удаан гаргадаг зэрэг нь зургаан настай хүүхдийн амьсгалын систем сул хөгжилтэй тул тэвчээрийн чанарыг хөгжүүлэх физиологийн нөхцөл бүрдээгүй байдагтай холбоотой.
- Хүүхэд зургаан нас хүрэх үедээ амьдралын чухал хэрэгцээтэй хөдөлгөөний чадварын 20 хүртэл хувийг эзэмшдэг гэж эрдэмтэд тодорхойлсон.
- Хөдөлгөөний эвсэлтэй холбоотой чадварын 80 орчим хувийг 6-13 насанд эзэмшдэг аж.
- Харааны ой хөгждөг. Иймээс хүүхэд харсан зүйлээ удаан, сонссон зүйлээ хурдан мартдаг.
- Бодит үйлдлийн сэтгэхүй илүү хөгждөг. Энэ нь аливаа зүйлийг харуулж, өөрөөр нь мэдрүүлж зааж сургах нь илүү үр дүнтэй байна гэсэн үг.
ЗУРГААН НАСТАЙ ХҮҮХДИЙН БИЕ БЯЛДРЫН НОРМ ХЭМЖЭЭ /дунджаар/
Өндөр /см/ | Жин /кг/ | Цээжний тойрог /см/ | Толгойн тойрог /см/ | Бүсэлхийн тойрог /см/ | |
Дундаж | 110 | 20.1 | 51.5 | 49.9 | 49.9 |
Эрэгтэй | 109 | 20.4 | 51.0 | 49.0 | 50.0 |
Эмэгтэй | 111 | 19.8 | 19.8 | 49.8 | 49.8 |
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Сүүлд нэмэгдсэн
АТҮТ шинэ салбар ажиллаж эхэллээ...
5 сарын өмнө
Үндэсний номын баяр есдүгээр сарын 15-17...
7 сарын өмнө
Саудын Арабын ханхүү аялал жуулчлалыг хө...
7 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сауд...
7 сарын өмнө
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр...
7 сарын өмнө
Ким Жон Ун ОХУ-д зэвсэг нийлүүлэх асуудл...
7 сарын өмнө
Цагдаагийн хэлтсийн албан тушаалтан эрүү...
7 сарын өмнө
Д.Оюунхорол: НҮБ-ын олон улсын хурал хий...
7 сарын өмнө
Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Ф...
7 сарын өмнө
Саудын Арабын Хаант Улсын Эрхэм дээд Хан...
7 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гэг...
7 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гэг...
7 сарын өмнө
Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Ф...
7 сарын өмнө
Багш мэргэжлээр сурах хүүхдүүдийн сургал...
7 сарын өмнө
Украин: Сурагчдад аюулгүй хичээллэх орчи...
7 сарын өмнө
Киргизээс жимс жимсгэнэ, нарийн ногоо ха...
7 сарын өмнө
45-аас дээш сурагчтай ангийн багш нар ту...
7 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХААИ...
7 сарын өмнө
Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Ф...
7 сарын өмнө
“Монгол-Итали” дурсгалын ялтсан зоос гар...
7 сарын өмнө
Пап Францисын айлчлалд зориулсан шууданг...
7 сарын өмнө
Цэнхэр сар дэлхийн улсуудаас харагдсан б...
7 сарын өмнө
2023 оны “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлб...
7 сарын өмнө
Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан ха...
7 сарын өмнө
Б.Тунгалагтамир: Манай улс устөрөгч эксп...
7 сарын өмнө
Улаанбаатар хотод хүнсний гол нэрийн бар...
7 сарын өмнө
Унадаг дугуй, мопед, скүүтер унасан хүүх...
7 сарын өмнө
Хичээл эхэлж байгаатай холбогдуулан 1,32...
7 сарын өмнө
HBO “The Idol” цувралын хоёрдугаар бүлги...
7 сарын өмнө
Ц.Дэлгэрцэцэг ДАШТ-ээс дөрвөн мөнгө, хоё...
7 сарын өмнө