Хакухогийн төрсөн өдрийн өвөрмөц бялуу
2019/03/12

Японы мэргэжлийн сүмо бөхийн их аварга Хакүхо М.Даваажаргал өчигдөр 34 нас хүрчээ. Осака хотод болж буй хаврын тэмцээний хоёр дахь өдөр аваргын төрсөн өдөр тохиож, түүнд зориулсан баярын бялууг “1964” ба “2020” олимпийн наадмыг бэлгэдэн өвөрмөцөөр чимжээ.

1964 онд зуны олимпийн XVIII наадам Токио хотод болж байсан бол 2020 онд XXXII наадам мөн Токиод болно. Япончууд нийслэл хотдоо дахин олимпийн наадам авах бүхий л бэлтгэлээ хангаж байгаа энэ үед Хакүхо М.Даваажаргалд том үүрэг бий. Тэрбээр “Токио 2020” олимпийн наадмын нээлтийн ёслолд сүмогийн аваргын ёслолыг хийх үүрэгтэй. Тиймээс өдөр бүр бэлтгэлээ эрчимжүүлж амжилттай барилдахаа амласан юм" хэмээн ярьжээ.

 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404