Ядуу Монголын ерөнхийлөгч гадны баян жүжигчинд хаус бэлэглэсэн гэв үү
2019/03/12

Ким Ду Хан Г.Баганбандиас хаус бэлгэнд авчээ. “Зоригт эрийн түүх” киногоороо монголчуудын танил болсон Солонгосын жүжигчин Ан Жэ Му энэ тухайгаа телевизээр ярьжээ. Тэрээр өнгөрсөн Баасан гаригт /2019.03.08/ өдөр Өмнөд Солонгосын KBS телевизийн “TV with Love” нэвтрүүлэгт оролцсон бөгөөд тус нэвтрүүлэгт өөрийн амьдралын түүх, болон дурсамжтай үйл явдлуудаасаа хуваалцсан байна.

Тус киног гарч байх үеэр тэрээр монголчуудын урилгаар хэд хэдэн удаа Монголд ирж байсан удаатай. Нэг удаа түүнийг Монголд очиход Монгол Улсын Ерөнхийлөгч түүнд хотоос зайдуу газар 300 мкв орчим талбайтай хаус бэлэглэж байсан тухайгаа нэвтрүүлгийн үеэр ярьжээ. Бэлгээ үзэхээр Улаанбаатараас 3 цаг орчим шороон замаар явж очиж байсан гэнэ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404