Ким Чен Намыг хорлосон хэрэгт буруутгагдаж байсан эмэгтэйг суллав
2019/03/12

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны эцэг нэгт ах Ким Чен Нам өнгөрөгч оны хоёрдугаар 13-нд Малайзын нийслэл Куала Лампур хотын нисэх буудалд байхдаа гэнэтийн дайралтад өртөж, амиа алдсан билээ.  Ким Чен Намыг мэдрэлийн системд шууд нөлөөлдөг "VX" гэх химийн хортой бодисоор хордуулж хөнөөсөн болохыг Малайзын мэргэжилтнүүд тогтоосон юм. 

Тэгвэл Малайзын шүүх дээрх хүн амины хэрэгт сэжиглэгдэж байсан Индонез улсын иргэн Сити Айсяг суллах шийдвэр гаргасан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.  Тэрээр өөрийгөө гэм буруугүй хэмээн мэдэгдсээр байсан ба "Ким Чен Намыг телевизийн шоуны оролцогч хэмээн бодсон" гэж ярьжээ. Харин гол сэжигтэн гэж буй  Доан Тхи Хуонгийн шүүх хурал өнөөдөр болно. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404