Аймшигт онгоцны ослоос хоёр зорчигч "аврагджээ"
2019/03/12

Этиопын иргэний агаарын тээврийн “Ethiopian Airlines” компанийн “Boeing 737 Max 8” онгоц осолдож, 157 хүн харамсалтайгаар амиа алдаж дэлхий нийтийг цочроосон. Тэгвэл энэхүү аймшигт ослоос хоёр зорчигч амьд үлдсэн талаар "ВВС" агентлаг мэдээлжээ.

Зорчигчдын нэг Антонис Мавропулос  гэх Грек эр онгоцноосоо хоёрхон минут хоцорсон аж.  Тэрээр энэ талаар өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдэгдэж "Өнөөдөр миний азтай өдөр" гэж бичсэн аж. Азтай эр нислэгээсээ хоцрохоос гадна ачаагаа янзлаагүй байсан гэнэ. Ачаагаа янзлахад нь хамгийн багадаа хагас цаг шаардлагатай байсан ба тухайн үед түүнд хэн ч туслаагүй байна. 

Энэ талаар Мавропулос "Бүх зүйл бүтэлгүйтэж байна хэмээн бодож, өөрийгөө зэмлэж, бусдыг буруутгаж байлаа. Гэтэл энэ бүхэн миний амийг аварлаа" гэж бичжээ. Харин хоёр дахь зорчигч Дубайн иргэн Ахмед Халиди гэх залуу “Boeing 737 Max 8” онгоцонд суух байсан ч саатлын улмаас уг онгоцоор үйлчлүүлж чадаагүй гэнэ.Тэрээр өөр онгоцоор Кенийн нийслэл Найроби хотноо иржээ. Залууг аав нь тосч авсан ба тэрбээр телевизэд "Бурхан намайг аварлаа. Би түүний ачийг хэзээ ч мартахгүй" гэж  ярьжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404