МИАТ " Боинг 737 Мах" онгоцны нислэгийг түр зогсоолоо
2019/03/12

Этиопын иргэний агаарын тээврийн нисэх онгоц осолдож 157 хүний амь үрэгдсэн харамсалтай үйл явдал болоод байгаа. Хормын төдийд сүйрсэн онгоцонд Канад, Итали, БНХАУ болон Кени, Этиоп зэрэг 30 гаруй орны иргэд зорчиж явсан ба НҮБ-ын 20 гаруй мэргэжилтэн байжээ. Энэ нь сүүлийн 5 сарын дотор Боинг 737 Мах загварын нисэх онгоц 2 дахь удаагаа осолдсон тохиолдол болж буй. 1970 оноос хойш тус загварын онгоц нийт 145 удаа осолдсон байдаг бөгөөд хамгийн том осол нь Индонезийн осол тэрээр нийт 189 хүний амийг авч одсон байдаг. 

МИАТ компанийн энэ жил шинээр түрээслэх 3 онгоц гурвуулаа дээрх загварын онгоц бөгөөд өнгөрсөн 2 сарын 1-нд Монголд буужээ. Тэгвэл тус компани Боинг 737 Мах загварын онгоцны нислэгийг түр зогсоохоор шийдвэрлэсэн байна. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404