Венесуэл олон улсаас тусламж авах зорилгоор онц байдал зарлалаа
2019/03/12

Венесуэл улс 2 удирдагчтай болоод буй. Улстөрийн нөхцөл байдлаас болоод тус улсын нөхцөл байдал улам хүндэрч, иргэд нь хөрш орнууд руу дүрвэн гарсаар байна. Боливар муж дахь Симон Боливарын нэрэмжит усан цахилгаан станцад гэмтэл гарсан нь ийнхүү орон даяар цахилгаан тасарчээ. Тус улс одоо 5 дахь өдрөө тог цахилгаангүй байгаа бөгөөд бүх үйлчилгээний газрууд хаалгаа барьжээ. 

Ерөнхийлөгч Николас Мадуро орон даяар цахилгаан тасарсан нь сөрөг хүчний тэргүүн Хуан Гуайдогийн хийж буй хорлон сүйтгэх ажиллагаа хэмээн мэдэгджээ.  Харин Гуайдо "Мадурогийн дарангуйлал хяналтаас гарч, ямар ч буруугүй ард түмнээ зовоход хүрлээ. Эрх мэдэлд дурлагч, дарангуйлагч" гэж буруутгалаа.

Венесуэлийн Үндэсний ассамблей Гуайдогийн хүсэлтээр өнөөдрөөс  онц байдал зарласан байна. Онц байдал 30 өдөр үргэлжлэх ба энэ хугацаанд эрчим хүчний системийг сэргээх зорилгоор олон улсаас тусламж авах зорилготой аж. 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404