Япон улс цэвэр усны нөөцийг бүрдүүлэхэд 1,8 сая доллар өгнө
2019/03/12

Япон улсаас Монгол Улсад олгох 1.8 сая ам.долларын буцалтгүй тусламжийн нот бичигт гарын үсэг зурах ёслол Сангийн яаманд боллоо. Уг буцалтгүй тусламжийг цэвэр усны нөөцийг бүрдүүлэх төсөлд зарцуулах юм.

"Улаанбаатар хотыг цэвэр усаар хангах шийдвэрийг Мянганы сорилтын сангийн төслийн хүрээнд гаргасан. Энэ бүх ажиллагаа Засгийн газрын хүрээнд явагдаж байгаа. Эхлээд мөнгөө өгөөд, зарцуулалтыг нь Японы олон улсын хамтын ажиллагааны системийнхэнтэй ярилцана" хэмээн Сангийн сайд мэдээлэв.

Тэрээр "Олон улсын валютын сангийн хөтөлбөр  2020 оны дөрвөн сард хүртэл хэрэгжинэ. Үр дүн нь эдийн засгийн өсөлт 6,9 хувьд хүрсэн.  Засгийн газрын өр ДНБ-ий 74 хувьтай байсан бол 61.9 хувь болж буурч байна. Төсөвт ашигтай гарч, төсвийн сахилга бат сайжирсан. Сангийн яам татвар төлөгчдийн мөнгө хамгийн оновчтой байх чиглэлээр ашиглагдах ёстой" гэлээ

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404