3 настай хүүг олж гэрийнхэнд нь хүлээлгэж өгчээ
2019/03/12

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн ”Зүүн сайрын-Ам” гэдэг газар 3 настай Б сураггүй болсон өчигдөр дуудлага иржээ. Охин хамаатны айлд байхдаа гэрээс нь сураггүй алга болсон байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарынхан эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж, гэрээсээ баруун зүгт 2 км-т байхад нь эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.

Бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байх, анхаарал сэрэмжтэй байхыг мэргэжлийн байгууллагынхан сануулсаар байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404