Засгийн газраас УИХ-ын 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлж, өмчийг төрд буцааж авах ажиллагааг явуулж байна.  Тэрээр “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авсан санхүүжилтийг шалгаж онцгой дэглэм тогтоогоод байгаа. улс өмчдөө авах ажиллагааг явуулж байна.

Монголын зэс корпораци Засгийн газартай хэлэлцээр хийх хүсэлт гаргасан тэрээр  Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзаж, Монгол улсын хууль тогтоомжийн дагуу Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь дээр үүсээд буй асуудлыг эв зүйгээр шийдье гэдгээ илэрхийлээд байгаа.

Ерөнхий сайд одоогоор гадаадад томилолттой яваа. Түүнийг эзгүйд  “Эрдэнэт”-ийн 49 хувийг шалгах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ  хувийн хэвшлийнхний хүсэлтэд хариу өгөх үүрэгтэй. Гэвч "Монголын зэс"-ийнхэн Л.Оюун-Эрдэнэтэй уулзахаас татгалзсан сурагтай.  Юутай ч хариу өгөх хуулийн хугацаа бий. Хуулийн хугацаанд тэдний хүсэлтэд хариу өгч хэлэлцээрт суух уу, татгалзах уу гэдгийг Ерөнхий сайд ирж байж шийдэх бололтой. 

Хөрөнгө санхүүтэй холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллага шалгадаг болохоос Засгийн газарт хамааралгүй” гэдгийг тухайн үеийн Засгийн газрын зарим гишүүд мэдэгджээ. Ноён Элбэгдоржийн хүмүүс шүүх прокурорт дүүрэн байхад тэд ийнхүү том дуугарах нь зүй. Гэвч Монгол улсыг тэжээж буй томоохон өмчийн маргаанд Монголын Засгийн газар нь байна уу, Монголын шүүх прокурор нь байна уу ард түмний талд л шийдвэр гаргах учиртай юм.