АС.Эрдэнэ: Дотоод сонгуульд намын гишүүдээс нэрээ дэвшүүлэх эрхтэй
2019/03/07

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүдийн ротацийн сонгуулийг 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн зарлаад байгаа. Тэгвээл АН өнөөдөр дотоод сонгуульд нэр дэвшигчдээ танилцууллаа. АН-ын дарга С.Эрдэнэ “Дотоод сонгуульд хэн дэвшиж, хэн дэвшихгүйг АН-ын удирдлагууд шийддэггүй. Намын гишүүдээс хэн дуртай нь нэрээ дэвшүүлэх эрхтэй” гэсэн мэдээллийг өглөө.

Ардчилсан намын ҮБХ-ны гишүүдийн гуравны нэг, нийслэл, аймаг, дүүрэгт тухайн жилээсээ шалтгаалаад гуравны нэг эсвэл дөрөвний хоёр дээр нь ротаци буюу эргэлтийн сонгууль явуулдаг. Энэ жилийн хувьд ҮБХ-ны 410 гишүүнээс 112 нь ротацийн сонгуульд оролцож байна. Хэнтий аймгаас бусад 73 тойрогт ротацийн сонгууль явагдаж байгаа талаар АН мэдээлэл өгч буй. Үүний зэрэгцээ эмэгтэйчүүд болон залуусын суудалд эргэлтийн сонгууль явагдах аж. Тодруулбал, эмэгтэйчүүд 14, эрэгтэйчүүд 21 суудал дээр ротаци явуулах юм байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404