АНУ-ын тусгай хүчний командлагч айлчиллаа
2019/03/07

АНУ-ын Тусгай хүчний командлагч, генерал Раймонд Томас нарын төлөөлөгчид манай улсад айлчиллаа. Тэрээр Монгол улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга болон Батлан хамгаалахын сайд Н.Энхболд нарт бараалхаж, ЗХЖШ-ын даргын үүрэг гүйцэтгэгч, нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбаттай хоёр талын уулзалт хийсэн. Уулзалтаар Монгол улс, АНУ-ын Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний харилцаа, хамтын ажиллагааны үндсэн таван чиглэлийн нэг болох энхийг дэмжих, тусгай үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр харилцан санал солилцсон юм.

Эх сурвалж: БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404