Монголын хоккейчид “Asian challenge Cup 2019”-д оролцож байна
2019/03/07

Олон улсын хоккейн холбооноос зохион байгуулдаг Азийн цом буюу “Asian challenge Cup 2019” тэмцээн Малайзын Куала Лампур хотод болж байна. “А” хэсэгт Филиппин, Малайз, Сингапурын багтай багтсан манай хоккейчид хэсэгтээ хоёр хожил, нэг хожигдол авснаар хэсгийн хоёрдугаар байраар шалгарав. Манай хоккейчид өчигдөр Филиппинтэй тоглож, 6:3-аар хожигдлоо. Ингэснээр “А” хэсгийг гурван хожилтой Филиппин тэргүүлж, Монголын улсын шигшээ баг удаалав. Малайз Сингапурыг хожсон хожлоороо цааш өрсөлдөх эрхийг авлаа.

“А” хэсгээс Филиппин, Монгол хагас шигшээд шууд шалгарсан бол бусад багууд нэмэлт тоглолтыг хийхээр болсон байна.

“В” хэсгийг Индонез хоёр хожилтой тэргүүлсэн бол Макао, Оманы багууд удаалав.

Өнөөдөр Сингапур –Индонез, Малайз – Макаогийн багууд тоглож, хожсон нь хагас шигшээд өрсөлдөх юм. Монголын баг Малайз, Макаогийн багийн аль хожсонтой нь гуравдугаар сарын 8-ны өдөр тоглох хуваарьтай.

"А" хэсэг: 

  • Филиппин – 9 оноо /3 хожил/
  • Монгол – 6 оноо /2 хожил, 1 хожигдол/
  • Малайз – 3 оноо /1 хожил, 2 хожигдол/
  • Сингапур – 0 оноо /3 хожигдол/

"В" хэсэг

  1. Индонез – 9 оноо /3 хожил/
  2. Макао – 6 оноо /2 хожил/
  3. Оман – 3 оноо /1 хожил

III.7 – Сингапур – Индонез, Малайз – Макао

III.8 – Хагас шигшээ тоглолтууд болно.

III.9 – Алт болон хүрэл медалийн төлөөх тоглолт болно.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404