ОЛОН УЛСЫН БАДМИНТОНЧИД УЛААНБААТАРТ ӨРСӨЛДӨЖ БАЙНА
2018/06/24

Бадминтоны “Junior International Series 2018” тэмцээний өсвөр насны ангилалын тоглолтууд Улаанбаатар хотод явагдаж байна.
Энэ удаагийн тэмцээнд 19 орны 50 гаруй тамирчид өрсөлдөж байна Монголын Бадминтон сонирхогчдын холбооноос зохиож байгаа олон улсын цуврал тэмцээн манай улсад 5 дахь удаагаа болж байгаа юм. Тус тэмцээнийг өмнө нь 2009, 2010, 2015, 2017 онуудад Улаанбаатар хотод зохион байгуулсан.Харин 2017 оноос эхлэн өсвөрийн тэмцээнийг давхар зохиож байна. Тэмцээнд Энэтхэг, Макао, Тайланд, Австрали, ОХУ, Казахстан, Англи, Сингапур, Вьетнам, Индонез, Герман, АНУ, Малайз, Чил, Япон, БНСУ, Хонконг, Чех, Монгол зэрэг 19 орны тамирчин оролцож байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404