ОХУ гадны 600-гаад тагнуулч тусгай албадыг илрүүлжээ
2019/03/07

Оросын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг оролдсон гадаадын 600 орчим тагнуул, тусгай албадын үйл ажиллагааг таслан зогсоосон гэж Ерөнхийлөгч В.Путин хэлжээ.

Холбооны аюулгүй байдлын албаны зөвлөлийн хуралдаан дээр тус байгууллагыг өмнө нь удирдаж байсан тэрбээр "Өнгөрсөн жил тагнуулын тусгай албад идэвхтэй сайн ажилласны үр дүнд гадаадын 129 тагнуулч, 465 тусгай албадын үйл ажиллагааг таслан зогсоосонд талархал илэрхийлье” хэмээн хэлсэн байна.

ОХУ-д алан хядах ажиллагааны эсрэг тэмцэл нэн тэргүүний асуудал хэвээр байгаа аж. Путин тагнуулын байгууллагын ажилтнуудад эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, бизнес эрхлэгчдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалахыг үүрэгдсэн тэрээр Холбооны аюулгүй байдлын алба терроризмтой тууштай тэмцэж буйг тэмдэглээд, сүүлийн 10 жилийн хугацаанд террорист халдлагын тоо буурч буйг онцолсон байна. Гэхдээ Холбооны аюулгүй байдлын алба шинэ арга барилаар үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж, гэмт халдлагын төлөвлөгөөг таслан зогсоох ёстой” гэж хэлжээ.

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404