АНУ Пхеньяны эсрэг хоригоо чангална
2019/03/07

Хойд Солонгос Хойд Солонгосын эрх баригчид нутгийн хойд хэсэгт байрлах  пуужингийн туршилтын "Сохэ" талбайгаа шинэчлэн засварлаж, ойролцоо бүсэд бүтээн байгуулалтын ажил өрнөж буйг сансрын хиймэл дагуулаас авсан зургаар гэрчлээд буй юм.Тэгвэл уг үйл явдалтай холбогдуулан АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон мэдэгдэл хийсэн талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ. Болтон өчигдөр “Fox Business Network” телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр "Хойд Солонгосын эрх баригчид цөмийн хөтөлбөрөөсөө бүрэн татгалзахгүй бол бид хориг арга хэмжээгээ чангатгахаас өөр сонголтгүй" гэж хэлжээ. 

Тэрээр үргэлжлүүлэн "Ким Чен Ун цөмийн зэвсгийн хөтөлбөрөөс татгалзахгүй бол Дональд Трамп хоригоо цуцлахгүй гэсэн байр сууриндаа хатуу зогсож байгаа. Тэд энэ талаар ч тодорхой ярилцсан. ТРАМП-КИМ нарын хоёр дахь уулзалтын үеэр Ерөнхийлөгч Трамп энэ талаар тодорхой хэлсэн. Хойд Солонгос цөмийн хөтөлбөрөөсөө татгалзахгүй бол АНУ эдийн засгийн хоригоо чангаруулсаар байх болно" гэлээ. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404