Төрийн мөнгөөр төрийн өмч худалдаж авдаг АХ эвслийн арга туршлага
2019/03/06

АХ эвслийнхэн дилерт тоглоод алдсан долларын оронд 4 тонн алтыг Лондон руу ачуулсан тухай бид өмнө нийтэлсэн. 

Дилер тоглож улсыг өрөнд оруулсан мэргэжилтэн Н.Жаргалсайхан ял шийтгэл хүлээх нь байтугай харин ч том албан тушаалаар шагнуулж Монголбанкны захирлаар томилогдсон байдаг. Тэрээр ажил авсныхаа дараахан Элдэв-Очир кинотеатрыг өөрчлөн засаж, Монголын хөрөнгийн биржийг байгуулан захирлаар нь өөрийн дүү Н.Золжаргалыг /Монголбанкны Ерөнхийлөгч асан/  томилов. Энэ үеэс л АХ эвслийнхний луйвар цоо шинээр эхэлж зах зээлийн шуурганд нэрвэгдсэн ард түмний хөрөнгийг ёстой цөлмөх шиг л болжээ.

Брокерийн пүүс нэртэй төлөөний агентлагуудаа хот хөдөөгүй байгуулан байршуулж, иргэдийн ягаан цэнхэр өнгийн тасалбарыг төвлөрүүлэн хадгалах нэрээр бөөгнүүлж эхлэв.  Төд удалгүй эл байгууллага хувьцааны ногдол ашгаас  1 тэрбум 36  сая төгрөгийг залгисан бөгөөд  Гэрэлчулууны гэгдэх Төв Ази банкинд 91 сая, Ард монгол даатгал банкинд 39 сая, Монгол бизнес банкинд 906 саяыг олгосон байжээ. Банкуудад олгосон дээрх мөнгийг АХ эвслийнхэн зээл нэрээр хувааж авчээ. 

Энэ үед тэдний хууль бус өмч хувьчлалын санхүүжилт болж байсан Сэргээн босголт банк дампуурах дөхсөн байв. Сэргээн босголт банкийг харилцагчдаас нь салгаж, тус банкинд бондоор хүүтэй зээл өгч байсан бол  харин хувийн Голомт банкинд хүүгүй зээл өгч байсан аж. Голомт банкны өрийг Хадгаламж банк руу шилжүүлж мөн өдрөө Хадгаламж банкнаас 4 тэрбум төгрөгийг Голомт банк руу шилжүүлсэн, СББ-ны мэдэгдээгүй өр гарч ирвэл Засгийн газар төлөх, харин зээл төлөлтөөр орж ирсэн мөнгийг Голомт руу шууд шилжүүлэх гэрээ хийсэн гээд  Голомт л санхүүжиж байвал төрийн банкны гол таслах хамаагүй байсан нь илэрхий. Сэргээн босголт банкийг 5-хан сая төгрөгөөр үнэгүйдүүлэн ядуухан хувийн хувийн банкинд шилжүүлэн амийг нь тасалсан бол тэдний дараагийн томоохон луйвар нь ийнхүү Монгол бизнес банкаар үргэлжилсэн юм.  Монгол бизнес банкинд   ХХБ-наас 100 сая,  Сэргээн босголт банкнаас 100 саяыг мөн шилжүүлсэн  бөгөөд хүмүүст зээлдүүлж буй хэлбэрээр буцааж гарган томоохон төрийн өмчийн компанийг худалдаж авахад зориулсан байдаг. 

Төрийн мөнгөөр төрийн өмчийг худалдаж авдаг тэдний арга туршлага хэтэрхий арвин бөгөөд арга хэлбэр нь улам нарийссаныг  дээрх түүхүүд  өнөөдөр хэрхэн давтагдаж байгаагаас харж болох юм. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404