“ЭВ НЭГДЛИЙН ЦОМ” яруу найргийн наадамд оюутан залуусыг урьж байна
2019/03/06

 

Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбоо залуу уран бүтээлчдээ дэмжин ажиллах зорилтын хүрээнд эх орноо хайрлах, эх оронч үзлийг залуу хойч үеийнхэндээ төлөвшүүлэх, тэдний хүсэл сонирхол, үзэл бодол, хайр дурлалыг тунхаглан сурталчлах, Монгол хэлний үгийн яруу сайхан, өв уламжлалыг түгээн дэлгэрүүлж, залуу уран бүтээлч, яруу найрагчдын үгийн цэц, ухааны царааг тэлэх, тэдний уран бүтээлийг үнэлэх, хөгжүүлэх зорилгоор Монгол Улсын Ардын уран зохиолч, Төрийн соёрхолт, яруу найрагч Шаравын Сүрэнжавын нэрэмжит “ЭВ НЭГДЛИЙН ЦОМ” залуучуудын яруу найргийн улсын анхдугаар наадмыг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 03 дугаар сарын 15-ны хооронд зохион байгуулж байна.

Тус наадамд 18-35 насны яруу найргийн төрлөөр уран бүтээл туурвидаг болон утга зохиолын чиглэлээр суралцдаг их дээд сургуулийн оюутан залуус, 18 настай ЕБС-ийн ахлах ангийн сурагчид оролцоно.
Наадамд оролцогчдыг зохион байгуулагчдын зүгээс томилсон шүүгчдийн комисс өгөгдсөн сэдвийн хүрээнд, шүлгийн утга санаа, илэрхийлсэн байдал зэргийг харгалзан шүүж шалгаруулна.

I шатны шалгаруулалт:
Наадамд оролцогчид эх орон, эв нэгдлийн сэдэвт 1 бүтээл, хайр дурлал, залуу нас сэдэвт 1 бүтээлийг 2019 оны 03-р дүгээр сарын 01-ний өдрөөс 11-ний өдрийн 18 цаг хүртэл доорх хаягаар ирүүлнэ.
1. “Нийгмийн Ардчилал” Монголын Залуучуудын Холбооны төв байр /Тусгаар Тогтнолын Ордны 201 тоот/-д, хэвлэмэл байдлаар,
2. namzkh.office@gmail.com емайл хаягаар болон https://www.facebook.com/NAMZHcom/ фейсбүүк хуудсанд цахимаар
Бичмэлээр ирүүлсэн бүтээлүүдээс шалгарсан шилдэг 30 яруу найрагчдын нэрсийг 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр дээрх цахим хуудсаар олон нийтэд зарлана.

II шатны шалгаруулалт: Шалгарсан 30 яруу найрагчид 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр “ЭВ НЭГДЛИЙН ЦОМ” залуучуудын яруу найргийн улсын анхдугаар наадамд оролцож өөрийн бүтээлийг уншиж өрсөлдөнө.

Наадамд амжилттай оролцсон яруу найрагчдыг дараах байдлаар байр эзлүүлэн шагнаж урамшуулна. Үүнд:

Тэргүүн байр 1
“ЭВ НЭГДЛИЙН ЦОМ” цом, Өргөмжлөл 1.000.000₮

Дэд байр 1
Өргөмжлөл 800.000₮

Гутгаар байр 1
Өргөмжлөл 500.000₮

Тусгай байр
• МУ-ын Ардын уран зохиолч, Төрийн соёрхолт, яруу найрагч Ш.Сүрэнжав гуайн нэрэмжит шагнал
• НАМЗХ-ны нэрэмжит тусгай шагнал
• НАМОХ-ны нэрэмжит тусгай шагнал

Дэлгэрэнгүй мэдээллийг:
Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо

Нийгмийн Ардчилал Монголын Оюутны Холбоо фейсбүүк цахим хуудаснаас болон
7711-5006, 9974-2325, 8898-9616 дугааруудаас авна уу.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404