Сүхбаатар дүүргийн 7322 алдарт эхийг баярлуулна
2019/03/06

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу Мартын 8-ныг тохиолдуулан одонтой ээжүүдээ хүндэтгэх үйл ажиллагааг зохион байгуулж байна. Олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн одонтой ээж Сүхбаатар дүүргийн хэмжээнд 7322 бий. Эдгээрээс 1 дүгээр зэргийн одонтой-1977, 2 дугаар зэргийн одонтой 5345 алдарт эх байна. Сүхбаатар дүүргйн хороо тус бүр 5, 6-ны өдрүүдэд одонт ээжүүдээ хүлээн авч, дүүргийн Засаг дарга Х.Болормаагийн илгээлт талархлыг уламжлах аж. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404