Тэжээвэр арслан эзнийхээ аминд хүрчээ
2019/03/06

Тэжээвэр арслан эзнээ хөнөөсөн талаар  "Ройтерс" агентлаг мэдээлсэн байна. Чехийн иргэн 36 настай Мичал Прасекийн 2016 онд худалдан авсан арслан эзнийхээ хүзүү тус газар хазаж  амийг нь хөнөөжээ. 

Цагдаагийнхан аргагүй эрхэнд арслан руу гал нээсэн байна. 2017 онд залууг "хууль бусаар араатан амьтан тэжээж байна" хэмээн буруутгаж, өндөр торгууль ноогдуулж байсан гэнэ.  Залуу хашааныхаа нэг хэсэгт төмөр тор байршуулж, арслангаа тэжээдэг байжээ.  Хотын дарга "Энэ мэт хууль бус үйлдэл нийгэмд ямар хор хөнөөл учруулж буйг харуулсан томоохон үйл явдал" гэлээ. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404