Оросын экс тагнуулч болон түүний охин сураггүй алга болжээ
2019/03/06

Оросын экс тагнуул Сергей Скрипаль охин Юлия нар жилийн өмнө Британид байхдаа "новичок" гэх химийн бодисонд хорджээ. Өнөөг хүртэл тэднийг хордуулсан этгээдийг баривчлаагүй ч Британийн эрх баригчид уг хэрэгтэй ОХУ-ын Засгийн газар холбоотой хэмээж, дипломат ажилчдыг нь эх орноосоо хөөн гаргасан юм. Гэхдээ уг хэрэгтэй ОХУ ямар ч холбоогүй гэдгээ хатуухан мэдэгдээд буй. Мөн Британийн цагдаагийнхан химийн халдлагатай холбогдуулан ОХУ-ын хоёр иргэнийг баривчилсан билээ. 

Гэнэтийн дайралтаас сарын дараа Юлия ухаан орсон бол Скрипалийн хувь тавилан тодорхойгүй байна. "Түүний тархи үхжиж, ургамлан хүн болсон" гэх мэдээллийг орон нутгийн хэвлэлийнхэн мэдээлсэн удаатай. 

Тэгвэл Орост амьдрах тагнуулчийн гэр бүлийнхэн Британийн эрх баригчдаас нотлох баримтуудыг ил болгохыг шаардсан талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ. "Тэдэнтэй холбоо бариагүй олон сар болсон бөгөөд тэднийг дахин гэнэтийн халдлагад өртөж, амиа алдсан байж болзошгүй хэмээн болгоомжилж буй"-гаа гэр бүлийнхэн нь уламжлав.  Британийн тал албан ёсны тайлбар хийгээгүй байна. 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404