Эрдэнэт үйлдвэрт онц байдал тогтоохоор шийдвэрлэжээ
2019/03/06

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрт зургаан сарын хугацаатай онцгой байдал тогтоох шийдвэр гаргалаа. Энэ талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийсэн тэрээр "энэ онцгой байдал нь Эрдэнэт үйлдвэрийн уурхайн үйл ажиллагаанд огт нөлөөлөхгүй бөгөөд зарим санхүүгийн  материалыг татаж үзэх шаардлагатай байна" гэв.  Шаардлага гарвал энэ шийдвэрийг УИХ-д танилцуулж, онц байдал тогтоосон хугацааг сунгана гэдгийг ЗГХЭГ-ын дарга хэллээ.

Засгийн газрын энэхүү тогтоолын нэн даруй хэрэгжүүлэх ажлын хэсэг Ерөнхий сайдын даалгавраар байгуулагдсан байна. Тус ажлын хэсэг өнөөдөр Эрдэнэт үйлдвэрт очиж, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх аж. Энэ тухай Л.Оюун-Эрдэнэ “Энэ бол  Зүүн өмнөд Азид түгээмэл ашиглагддаг луйврын систем. Дэлхийн 12-13 улсад энэ систем ашиглагддаг. Энд сүржигнээд байх зүйлгүй. Хууль хэрэгждэг улсад бол энэ асуудал аль эрт шийдэгдсэн байх ёстой” гэв.

Мөн Засгийн газрын өнөөдрийн хуралдааны тэмдэглэлээр шүүгч М.Батсуурийг албан тушаалаа урвуулан ашиглаж, мөнгө угаалтын системд оролцсон байж болзошгүй гэсэн үндэслэлээр АТГ болон Шүүхийн Ерөнхий Зөвлөлд гомдол гаргахаар болжээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404