Эрдэнэтийн 49%ийн хэрэгт томоохон улстөрчид нөлөөлөх гэж оролджээ
2019/03/06

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар авсан хэргийг шалгах ажилд эрх мэдэл бүхий хүмүүс нөлөөлөх гэж оролдож эхэлснийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ хэллээ. Тэрээр  “Төрийн өндөр албан тушаалд ажиллаж байсан нэр бүхий улстөрчид хууль хяналтын байгууллагууд руу утасдаж, дарамт үзүүлсэн. “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой зарим хүмүүс хууль хяналтын байгууллагынхантай уулзахыг хүссэн мэдээлэл Тагнуулын ерөнхий газраас ирсэн. Ийм үйлдлээ таслан зогсоохыг улстөрчдөд уриалж байна. Цаашид ийм үйлдэл гарсаар байвал нэрийг нь зарлана” гэдгийг хэллээ. 

Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой хэргийг АТГ болон ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг шалгаж буй. Энэ хүрээнд Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, тус банкны гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголиан коппер корпорэйшн” компанийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг өчигдөр баривчилсан. Тэднээс Эрүүгийн цагдаагийн газарт мэдүүлэг авч, таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд тэднийг одоо 461 дүгээр хорих ангид саатуулж буй. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404