Ким Кардашианы дүү хамгийн залуу тэрбумтан болжээ
2019/03/06

Дэлхийн түүхэнд 30 нас хүрэхээсээ өмнө тэрбумтан болсон 10 эрхэм бий. 2008 онд "Фэйсбүүк" сүлжээний үүсгэн байгуулагч Марк Зукербэрг 23 насандаа тэрбумтан болж байв. Тэгвэл Америкийн реалити шоуны од Ким Кардашианы отгон дүү Кулиа Женнер өөрийн хөдөлмөрөөр хамгийн залуу ТЭРБУМТАН болсон талаар "Форбес" сэтгүүл нийтэд мэдээлсэн байна. 

Өдгөө 21 настай Кулиагийн нийт хөрөнгө нэг тэрбум ам.долларыг давсан аж. Тэрбээр 2017 оноос өөрийн нэрийн гоо сайхны бүтээгдэхүүнээ зах зээлд худалдах болсон ба дэлхийн шилдэг гоо сайхны брэндүүдийг ардаа орхиж, улиралд 100-200 сая ам.долларын цэвэр ашиг олох болжээ. Кулиа гоо сайхны бүтээгдэхүүнийхээ сурталчилгаанд өөр тоглож, маркетингаа өөрөө хариуцан ажилладаг гэнэ.

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404