Ш.Батхүү нарт холбогдох хэргийг мөрдөн байцаалтад буцаажээ
2019/03/06

"Жаст"-ын Ш.Батхүү нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг ХУД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон тэрээр хэргийг прокурорт буцаах шийдвэрийг шүүхээс  гаргажээ. 

Уг хэрэгт Ш.Батхүүгээс гадна “Алтжин" группийн захирал Г.Алтан, түүний хүү Эдуард Сүрэн, “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой албан тушаалтнуудаас үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Ч.Ганзориг, Хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргал, Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Г.Амарбат нарыг холбогдуулан шалгаж байгаа юм. 

Тэднийг “Эрдэнэт" үйлдвэрийг барьцаалан Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсан хэрэгт буруутгаж буй. Өнөөдрийн хуралд “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг, "Жаст"-ын Ш.Батхүү, Б.Мөнхжаргал, “Алтжин" группийн захирал Г.Алтан, түүний хүү Эдуард Сүрэн нар оролцсон байна.  

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404