Хүүхдийн сонсгол бууралтын 60% нь сэргийлж болох шалтгаануудаар үүсгэгддэг
2019/03/05

ДЭМБ-ын 2018 оны мэдээгээр дэлхийд сонсгол бууралт, дүлийрэлттэй 466 сая хүн байгаагийн 34 сая нь хүүхэд байна. Хүүхдийн сонсгол бууралтын 60% нь сэргийлж болох шалтгаануудаар үүсгэгддэг байна. 15-35 насны залуучууд хөгжим, чихэвч, зугаа цэнгээний газрын хэт чанга дуу, шуугианаас болж сонсгол алдах эрсдэлд орох нь элбэ байна. Дэлхий нийтээр сонсгол бууралтын эсрэг жил бүр 750 тэрбум доллар зарцуулж байна.

Сонсгол бууралтаас урьдчилан сэргийлэх болон олон нийтэд сурталчлан таниулах, зөв хэвшилд дадуулах, эрт оношлон эмчлэх нь өрх гэр, нийгэм эдийн засгийн ач холбогдолтой.
Тиймээс ДЭМБ жил бурийн 3-р сарын 3-ны өдрийг “Дэлхийн Сонсгол Хамгаалах Өдөр” болгон зарласан юм. Энэ жил дэлхийн сонсгол хамгаалах өдрийг “Ирээдүйг сонсохын тулд өнөөдрөөс сонсголоо шалгуулцгаая” уриан дор тэмдэглэж байна.
Жил бүр ЭХЭМҮТ-ийн ЧХХМЗТ-ийн хамт олон уламжлал болгон ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн асрамжийн газар, хүүхэд хамгаалах төвүүдэд чих хамар хоолойн болон сонсголын урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, зөвлөгөөг өгч сургалт явуулдаг.

2019 онд сонсгол хамгаалах өдрийг тохиолдуулан тус хамт олон дараах арга хэмжээг зохион байгууллаа.Үүнд:

  1. Хүүхдийн төв сувиллын дутуу нярайн тасгийн 20 нярайд сонсголын скрининг шинжилгээ, сувиллын 68 хүүхдэд ЧХХ-н урьдчилан сэргийлэх үзлэг, эхчүүдэд сургалт зохион явууллаа.
  2. Баянхошууны асрах төвийн “Хөх тэнгис цэцэрлэгт”-ийн 28 хүүхэд; Улаан чулуутын хогийн цэгт байрлах “Нарны хүүхдүүд цэцэрлэг”-ийн 85 хүүхдэд урьдчилан сэргийлэх үзлэг, сонсголын скрининг хийж, зөвлөгөө өгч, сургалт хийв.
  3. Мөн C1 телевиз, TV-25 телевиз, Эмчийн өргөө TV болон FM 104.4-р “Сонсголоо хэрхэн хамгаалах” талаар шууд нэвтрүүлэгт оролцож, ард иргэдэд зориулж сонсгол хамгаалах талаарх мэдээллийг түгээв.
  4. Мөн ЭХЭМҮТ-н Хүүхдийн Зөвлөх Поликлиникээр үйлчлүүлж буй үйлчлүүлэгч нарт сургалтын материал тараан, эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг зохион явуулав. 30 нярайд сонсголын скрининг хийж, 40 гаруй хүүхдийн сонсголыг шалгалаа.
  5. Сонсгол хамгаалах өдрийн хүрээнд нийт 250 гаруй хүүхдэд чих хамар хоолойн урьдчилан сэргийлэх үзлэг хийж, үүнээс сонсгол бууралтыг илрүүлэх шинжилгээг 50 хүүхдэд хийсэн байна

 

 

Эх сурвалж: emch.mn

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404