Улаанбаатар хамгийн их агаарын бохирдолтой 100 хотод багтжээ
2019/03/05

Дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой 100 хотын жагсаалтыг гаргасан байна. Тус жагсаалтад Хятадын 58 хот, Энэтхэгийн 33 хот багтсан байсан бөгөөд эхний 10 хотын 7 нь Энэтхэгийн хотууд байгаа аж. Харин Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын хувьд агаарын чанарын индекс 58,5 гэсэн үзүүлэлтээр жагсаалтын 72-т бичигджээ. Жагсаалтын нэгдүгээрт Энэтхэгийн Гуруграм хот бичигдсэн байна. Тус хотын агаарын чанарын дундаж индекс 138.5 байсан нь АНУ-ын Хүрээлэн буй орчныг хамгаалах агентлагаас гаргасан стандарт хэмжээнээс даруй гурав дахин өндөр байгаа юм.

Энэхүү жагсаалтыг “PM 2.5” буюу агаар дахь нарийн ширхэглэгт тоосонцрыг хэмжсэний үндсэн дээр гаргажээ.  “PM 2.5” нь сульфат, нитрат, хар нүүрстөрөгч зэргээс бүрддэг бөгөөд уушгины гүнд нэвчиж, зүрх судасны эрхтэн тогтолцоог гэмтээдэг байна. Тайланд дурдсанаар, агаарын бохирдлын улмаас ирэх онд 7 сая хүн амиа алдаж болзошгүй байгаа төдийгүй эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөө улам бүр нэмэгдсээр байгаа ажээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404