БНСУ болон АНУ-ын цэргийн хамтарсан сургууль эхэлжээ
2019/03/05

БНСУ болон АНУ команд-штабын шинэ сургуулийг "Тонмэн" /“Холбоо”/ гэдэг нэртэйгээр Даваа гарагт эхлүүлжээ. БНСУ-ын Батлан хамгаалахын сайд Чон Гён Ду, Пентагоны тэргүүний үүрэг гүйцэтгэгч Патрик Шанахан нар гуравдугаар сарын 2-нд утсаар ярих үеэрээ жил бүрийн хамтарсан сургуулиудаа хийхгүй байхаар шийдсэн тухай Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам өмнө нь мэдээлсэн билээ.

“Тонмэн”-ийг эхлүүлсэн нь "өөрчлөлтийн дохио" болж чадах уу? гэсэн “РИА Новости” агентлагийн сурвалжлагчийн асуултад Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны төлөөлөгч Цой Хён Су тодорхой хариулт өгөөгүй байна. Шинэ сургууль нь хугацааны хувьд төдийгүй хамрах хүрээ нь бага байх болно гэж тэрбээр хэлсэн боловч хоёр талаас хэчнээн цэрэг оролцохыг дурдаагүй байна.

“Солонгосын хойгийн нөхцөл байдлыг харгалзан үзвэл команд-штабын шинэ сургууль хийхэд ямар нэг асуудал үүсэхгүй гэж Өмнөд Солонгосын эрх баригчид үзэж байна" хэмээн тэрбээр мэдэгдээд, "манай улсын Зэвсэгт хүчин байлдааны найдвартай бэлэн байдлаа алдахгүй хангасаар байх болно” гэж цохон тэмдэглэжээ. 

Хамтарсан сургуулиудынхаа тоог цөөлж, хамрах хүрээг багасгах нь Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үйл явцад дэмжлэг үзүүлнэ гэж АНУ болон БНСУ найдаж байгаа аж.

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404