Наурызын баярт зориулж 256 бөхийн барилдана
2019/03/05

Монгол бөхийн өргөөнд энэ сард үндэсний бөхийн дөрвөн барилдаан болох нь. Эхэнд нь, Казах түмний уламжлалт Наурызын баярт зориулсан улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаан энэ сарын 16-нд болно. Үүний араас Монгол цэргийн өдөрт зориулсан улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаан энэ сарын 17-нд болох юм байна.

Мөн бөхийн “Увс нуур” галаас санаачлан зорион байгуулдаг Увс аймгийн улсын цолтой бөхчүүдийн ээлжит барилдаан болох бөгөөд энэ удаад Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, улсын начин Баяндайн Эрдэнэбилэгийн нэрэмжит 256 бөхийн барилдаан энэ сарын 23-нд болно. Энэ барилдааны маргааш нь сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжилт барилдаан болох аж.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404